... Цааш ниссээр л байлаа. Маш удаанаар ниссээр л . Түүнийг би үргэлжлүүлэн хайж байв. Үнэндээ би хаашаа явахаа мэдэхгүй төөрчихсөн. Хэсэг зогсоод эргэн тойрноо ажиглан харлаа. Нисэж байхдаа би юу ч анзаараагүй, яг нүдээ таглаад явсан мэт. Зуны нэгэн нарлаг өдөр байсансан. Энэ орчлонг гэрэлтүүлэгч наран ямар хурц гэрэлтэйг, дэлбээлсэн цэцэгсийн үзэсгэлэнтэйг, модод тэнгэр өөд сараалжлан ургасан нь сүрдэх сэтгэлийг төрүүлдгийг , газар шороо байгаль дэлхийг тэр чигээр нь багтаасан анхилам тансаг үнэрийг, сонсоод л сэргэм гайхалтай дуу хоолойг, эгдүүтэй нь аргагүй шулганалдах болжморын жиргээнийг яг тэр агшинд би мэдэрлээ. Хорвоо үнэхээр сайхан бүхнээр дүүрэн байлаа. Гэвч надад нэг л зүйл дутагдаж байгаа нь илт байв. Энэ бол хайр энхрийлэл. Тэгэхэд надад амьдрах хүсэл улам илүүтэйгээр төрж байсансан.
Хайж байсан хүнээ олж харлаа. Зуны халуун бүгчим өдөр хамаг хөлс нь гарчихсан хэрнээ эмнэлгийн зүг хамаг хурдаараа бүдчих нь холгүй хурдлан гүйх тэр залуухан хархүү миний ааваа гэж дуудах хүн мөн байлаа. Түүний араас ниссээр эмнэлгийн хаалгаар орвол сонин мэдрэмж төрөх нь хачирхалтай. Нэг л бүгчим оргиод амьсгаа давчдав. Хаа нэгтэйгээс нууцлаг хүчин намайг соронзон мэт татсаар нэгэн хаалгаар орох агшинд би ухаан балартав. Амьсгал давчдаж, үхлийн эсрэг тэмцэж буй надад хэн нэгэн тусалж би амьсгалж эхлэв. Айсандаа би уйлж гарлаа. Тэр үед аль хэдийн аав маань гар дээрээ намайг тавьчихсан ээжид өгөхөөр явж байв. Ээж маань намайг энгэртээ тэврээд , жаргалтай гэгч нь инээмсэглэн намайг амлуулсансан. Би энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай хүн боллоо. Учир нь би түүнийг мэдэрч байсан нь гайхалтай сайхан. Энэ хорвоод ээж аавдаа эрдэнэ нь болж болж төрсөн юм. Энэ амьдралын аз жаргалыг амс хэмээн бурхны өгсөн хувь заяа. БИ АМЬДРАЛД ХАЙРТАЙ...
No comments:
Post a Comment